ХАЙНАН АРЛЫН САНЯА ХОТЫН АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР (7 шөнө, 8 өдөр)
Үнэ:
Хугацаа:
Аялалын хөтөлбөр
Өдөр 1: Улаанбаатар - Саняа
Аялагчид оройны 22.10 минутаас Номхон далай дээр байрлах Газрын диваажин хэмээн алдаршсан Хайнан арлын Саняа хот руу 5 цаг нисч очно. Энэ өглөө тааваараа амарч, нислэгийн ядаргаагаа тайлан, далайн эрэг дээр биеэ шарж, бассейнд сэлэн хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
Өдөр 2: Саняа – Усан онгоцны аялал
Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Хайнан арлын алдарт сувдны дэлгүүрээр орно. Өдрийн хоолны дараа бид усан онгоцны аялалдаа гарна. Усан онгоцоор далайгаар аялж мөн усны хөгжилтэй тоглоомууд тоглож болно. Оройн зоогонд шарсан махны ресторанд үхэр, хонь, тахиа, гахай, нугас, загас гэх мэтийн төрөл бүрийн шарсан мах болон жимс жимсгэнэ, хүйтэн зуушийг зооглоно. Дараа нь зочид буудалдаа амарна.
Өдөр 3: Саняа – Шоппинг – Шөнийн Саняа хоттой танилцах
Өглөөний цайны дараа олон төрлийн брендүүд нэг дор байрлах Outlet худалдааны гудамжаар хүссэнээрээ шоппинг хийнэ. Саняа хотын хамгийн өндөр цэг болох Зайсан толгой нь 400 метрийн өндөрт байрладаг бөгөөд Саняа хотын үзэмжийг хамгийн өндөр цэг дээрээс харна. Оргил өөд агаарын дүүжингээр явах зуураа уул, далайн гайхамшигт зураглалыг тольдон харна.
Өдөр 4: Саняа – Чөлөөт өдөр
Энэ өдөр амарч, далайн эрэг дээр биеэ шарж, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл шоппинг хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой
Өдөр 5: Саняа - Атлантис усан парк
Өглөөний цайгаа уугаад Атлантис усан паркад бүтэн өдрийг хөгжилтэй, зугаатай өнгөрөөнө. Атлантис усан парк нь жилийн дөрвөн улиралд нээлттэй байдаг бөгөөд 8 давхар байшинтай тэнцэх өндрөөс бараг эгц босоо усан гулгуураар чөлөөт уналтаар унаж өндөр хурдны гайхамшгийг биеэр мэдрэн, эцэст нь 72 км/ц-н хурдтайгаар мушгирсан хоолойгоор дамжин Акул загасны аквариумны дундуур урсан гарч, нарны дулаан илч, усны хүчит давалгаа, зүйрлэшгүй баяр хөөрийг мэдрэх болно. Атлантис нь дэлхийн олон олон жуулчдыг ихээр татдаг ба тоглоомууд нь танд гайхалтай мэдрэмжийг өгөх болно.
Өдөр 6: Саняа- Ойн хүрээлэн- Шилэн гүүр
Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Яалун булангийн халуун бүсийн ойн хүрээлэнгийн аялал хийх бөгөөд уг цэцэрлэгт хүрээлэн нь халуун орны модлог, навчит ургамлуудаас гадна биологи, газар зүй, одон орон судлалын олон төрлийн нөөц баялагтай.
Түүнчлэн хүний гараар бүтсэн 30 метр өндөрт байрладаг 400 метрийн урттай шилэн гүүрээр алхаж, өөрийн айдсыг даван туулах сайхан мэдрэмжийг мэдэрнэ. Мөн энэ өдөр Хайнаны алдарт Акулын тосны үйлдвэртэй танилцана.
Өдөр 7: Саняа – Чөлөөт өдөр
Энэ өдөр амарч, далайн эрэг дээр биеэ шарж, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл шоппинг хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
Өдөр 8: Саняа - Улаанбаатар
Аялагчид үүрийн 04.10 минутаас Улаанбаатар буцах хуваарьт онгоцондоо сууснаар та бидний Зүүн Өмнөд Ази тив, Хайнанаар аялсан адал явдалт, дурсамжит аялал өндөрлөнө. Улаанбаатар хотод 09.10 минутад бууна.
Товч мэдээлэл
Аяллын хугацаа: Бямба гариг бүр
Аялалд багтах / багтахгүй зүйлс
- Улаанбаатар-Саняа–Улаанбаатар шууд нислэгийн тийз
- Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
- Хөтөлбөрт заасан хоол
- Хөтөлбөрт заагдсан үзвэр: Усан онгоц, Усан парк, Шилэн гүүрний тасалбар
- Орон нутгийн аяллын хөтөч
- Онгоцны буудлаас тосох, үдэх унаа, хөтөлбөрийн унаа
- Чөлөөт өдрүүдийн хоол, унаа
- Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр
- Хувийн зардал



