АЯЛЛЫН САНАМЖ
Аялагч та дараах санамж, зөвлөмжийг уншиж танилцсанаар тав тухтай, аюулгүй аялал хийх боломжтой.
Аялалд гарахад шаардлагатай зүйлс
- Гадаад паспорт — хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх.
- Виз — виз шаардлагатай улс бол визээ урьдчилан шалгаж баталгаажуулах.
- Иргэний үнэмлэх — хил дээр тодруулга шаардагдаж болзошгүй тул биедээ авч явах.
- Нислэгийн тийз — нислэгийн цагаас 3 цагийн өмнө нисэх буудалд ирэх.
- Буудлын хаяг, мэдээлэл — байрлах газрын нэр, хаяг, холбоо барихыг тэмдэглэх.
- Хувцаслалт — очих газрын цаг агаар, соёлд тохируулан сонгох.
- Интернэт — сим карт, роуминг үйлчилгээ бэлдэх.
- Эм, эрүүл мэнд — тогтмол хэрэглэдэг эм, хэрэгслээ бэлдэх.
- Валют, төлбөрийн хэрэгсэл — ханшийг шалгаж, бэлэн мөнгө болон Visa / MasterCard карт бэлдэх.
Ачаагаа бэлдэхдээ анхаарах зүйлс
- Авиа компанийн ачааны нормоо урьдчилан шалгана (ихэнхдээ тээш ~23 кг, гар ачаа ~8 кг).
- Нэмэлт жинтэй ачаанд нэмэлт төлбөр тооцогдоно.
- Цахилгаан хэрэгсэл (баттерей, power bank, ноутбук) — тээшинд бус гар ачаанд хийх.
- Үнэт зүйлс, бэлэн мөнгө — тээшинд өгөхгүй, гар ачаандаа хадгалах.
- Шингэн бодис: гар ачаанд нэг сав нь 100 мл-ээс ихгүй, нийт 1 литр хүртэл; их бол тээшинд хийх.
- Хориотой зүйлс: иртэй багаж (хутга, мэс, хайч, хумсны хутга), лаазалсан/шилэн/цаасан савтай шингэн зэргийг онгоцонд авч орохгүй.
- Орон нутгийн дотоод нислэгүүдэд ачааны төлбөр тусад нь тооцогдож болох ба ихэнхдээ хоол багтдаггүй.
Эмийн зөвлөмж
- Аяллын турш хэрэглэх эм, бэлдмэлийг тээшинд хийх.
- Нислэгийн үед зайлшгүй уух эмийг гар ачаандаа авч орж болно.
✅ Зөвлөгөө: Баримт бичиг, визийн нөхцөл, нислэгийн мэдээлэл, ачааны нормыг урьдчилан шалгаж, төлөвлөлтөө сайн хийснээр таны аялал илүү амар тайван, дурсамжтай болно.
Magic Western Travel LLC | Утас: 7509-7007 | И-мэйл: contact@westerntravel.mn