ЖАНЖИАЖИЭ АЯЛАЛ
Үнэ:
Хугацаа:
Аялалын хөтөлбөр
ӨДӨР 1. УЛААНБААТАР –– ЖАНЖИАЖИЭ
Аялагчид Жанжиажиэ хотод ирээд хил гааль нэвтэрсэний дараа зочид буудалдаа байрлан амарна.
Жанжиажиэ зочид буудал:Laurel House Hotel эсвэл адил зэрэглэлтэй буудал
Хоол: Орой
ӨДӨР 2. Grand Canyon үзэсгэлэнт газар
Өглөөний цайны дараа 08:00 цагт Гранд хавцлын үзэсгэлэнт газрыг үзэхээр хөдөлнө. Шилэн гүүр нь дэлхийн хамгийн өндөр бөгөөд хамгийн урт шилэн гүүр юм. Гүүр нь хавцлын хоёр талын оргил дээр баригдсан бөгөөд гүүрний нум нь газраас 400 метрийн өндөрт байрладаг. Нийт 370 м урттай уг гүүрний голд дэлхийн хамгийн өндөр банжи үсрэлт хийх боломжтой бөгөөд гүүрнээс эгц доошоо 400 метрийн гүнд байрлах хөндийг харах боломжтой.
Өдрийн хоол идсний дараа вулин дэлгүүрээр зочилно.
Санал болгох хөтөлбөр:Grand Canyon төсөл (зиплайн + VR + слайд) 240 юань/хүн
Санал болгох хөтөлбөр:Шар луугийн агуй 280 юань/хүн
Хоол: Өглөө, Орой
ӨДӨР 3. Тэнгэрийн хаалга байгалийн үзэсгэлэнт цогцолбор
Өглөөний цайны дараа, Хятадын уламжлалт анагаах ухааны талаар ШианЗунлинь уламжлалт Хятадын анагаах ухааны клиниктай танилцана.
Тэнгэрийн хаалга ууланд байрлах 7455 м урт агаарын дүүжин замаар далайн түвшнөөс 1279 м өндөртэй "Дэлхийн хамгийн урт зорчигч тээврийн зам"-аар дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхох болно.
Хоол: Өглөө, Орой
ӨДӨР 4. Үндэсний ойн хүрээлэн- Аватар- Трианзи уул
Өглөөний цайны дараа 08:00 цагт Шангпин цайны ордоноор зочилно. Хятадын анхны үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн Жанжиажэ үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэнээр байгальд ээлтэй машинаар очиж, дэлхийн анхны уул өөд гарах Байлун цахилгаан шатаар дээш өгсөж "Аватар" киноны зураг авалтыг хийсэн ууланд очно (ойролцоогоор 1 цаг 30 минут аялана). Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэн байгальд ээлтэй эко машианаар Тианзи цогцолбор газраар зугаална.
Хоол: Өглөө, Орой
ӨДӨР 5. Баофэн нуур
Өглөөний цайны дараа, нутгийн гаралтай худалдааны төв орно.(90min)
Жанжиажиэ зочид буудал:Laurel House Hotel эсвэл адил зэрэглэлтэй буудал
Хоол: Өглөө, Орой
ӨДӨР 6. Маоян голын байгалийн цогцолборт газар
Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Өглөөний цайны Маоян гол нь Лишүй голын дунд орших хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн аюултай эрэг, хамгийн хүчтэй давалгаа бүхий хэсэг юм. Моторт завийн зам нь 13 километр, 66 метрийн уналттай, нийт 55 голын эрэгт ойр байдаг. Голын хоёр талын эрэг дагуу хадан хясаа бүхий хүрхрээ, булаг шанд, уулс нь хачирхалтай, аюултай харагдах ба хавцлын дундуур хөвөж усны урсгал давалгаа нь сэтгэл хөдөлгөх болно.
Санал болгох хөтөлбөр: Шинэ Зеландын тийрэлтэт завь 200 юань/хүн
Хоол: Өглөө, Өдөр
ӨДӨР 7. Чөлөөт өдөр
Аялагч өөрийн хүссэнээр амрах эсвэл дэлгүүр хэсэх боломжтой.
Жанжиажэ зочид буудал:Laurel House Hotel эсвэл адил зэрэглэлтэй буудал
Санал болгох:72 давхар байшин, Жуншан худалдааны төв
Хоол: Өглөө
ӨДӨР 8. ЖАНЖИАЖИЭ-УЛААНБААТАР
12 цагаас зочид буудлаа хүлээлгэн өгч нисэх онгоцны буудлын зүг хөдөлнө. Хуваарьт онгоцондоо сууж Улаанбаатарын зүг ниснэ.
Хоол: Өглөө, Өдөр
Товч мэдээлэл
Аяллын огноо: 2026.06.04 – 2026.08.27
Аялал гарах өдөр: Пүрэв гараг бүр
Аяллын үнэ: Том хүн: 2.990.000₮
Хүүхэд: 2.790.000₮
0-2 нас: 390.000₮
Аялалд багтах / багтахгүй зүйлс
- Улаанбаатар-Жанжиажиэ-Улаанбаатар шууд нислэг
- Зочид буудалд 1 өрөөнд 2 том хүн орох
- Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ, хоол
- Монгол хэлтэй орчуулагч, нутгийн хөтөч
- Автобус үйлчилгээ
- Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө
- Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
- Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
- Хөтөч, жолоочийн гарын мөнгө 15$ хүн бүр аяллын сүүлийн өдөр өгнө



