ПУКЕТ АРЛЫН АЯЛАЛ
Үнэ:
Хугацаа:
Аялалын хөтөлбөр
ӨДӨР 1. УЛААНБААТАР ––ПУКЕТ
08.00 цагаас Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудал цугларч бүртгэл хийлгээд, 10.30 минутад Улаанбаатраас нисч, Пукет аралд газардаж, ачаа тээшээ аваад, оройн хоолоо идсэний дараа зочид буудалдаа байрлаж амарна.
Хоол: Орой
ӨДӨР 2. ПУКЕТ ХОТЫН АЯЛАЛ
Өглөөний цайны дараа хотын аяллаа эхлүүлнэ. Та энэ өдөр Old Town буюу Хятад болон Европ хэв маяг хосолсон барилга байгууламжуудтай хуучин дүүргээр зочилж худалдан авалт хийх болон олон Тайландын гудамжны хоолнуудаас амтлах боломжтой. Дараа нь Пукет арлын заавал зочилж үзэх газруудын нэгт тооцогддог ариун сүм Wat Chalong-руу аялан Big Buddha буюу 45м өндөр цагаан гантиг хөшөө цогцолборыг үзэж сонирхоно. Өдрийн хоолны дараагаар эрдэнийн чулуу, шүр сувдын дэлгүүрээр зочилж та өөрийн хүслээр худалдан авалт хийгээрэй Өдрийн төгсгөлд Зааны тосгоноор зочилж нэмэлтээр заан унаж дурсгалын зураг татуулж цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.
ӨДӨР 3. ПУКЕТ - ЧӨЛӨӨТ ӨДӨР
Өглөөний цай буудалдаа ууна. Бүтэн өдөр чөлөөт өдөр байх бөгөөд өөрийн хүслээр өнгөрүүлээрэй
ӨДӨР 4. ПУКЕТ – ПИ ПИ АРАЛ
Өглөөний цайгаа буудалдаа уугаад уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаан 142 ширхэг арлыг үзэж сонирхох арлуудын аялалдаа гарна. Phi Phi буюу Пи Пи арал нь байгалийн өвөрмөц тогтцоороо алдартай бөгөөд дэлхийн олон аялагчдын заавал очиж үзэх газруудын нэгт багтдаг байна. Та Пи Пи арал дээр снорклинг хийх буюу усанд шумбалтын нүдний шил, амьсгалын гуурстайгаар сэлж далайн доорх амьдралыг өөрийн нүдээр харах боломжтой. Арлуудын аялал 8 орчим цаг үргэлжилнэ. Өдрийн хоолоо арал дээр идээд үдээс хойш та олон төрлийн усан спортоос өөрийн сонирхлоор сонгон цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй
ӨДӨР 5. ПУКЕТ - ЧӨЛӨӨТ ӨДӨР
Өглөөний цай буудалдаа ууна. Бүтэн өдөр чөлөөт өдөр байх бөгөөд өөрийн хүслээр өнгөрүүлээрэй
ӨДӨР 6. ПУКЕТ – УЛААНБААТАР
Өглөөний цайгаа уугаад 12 цагаас зочид буудлаа хүлээлгэн өгөөд 13.30 цагаас нисэх онгоцны буудал явна. 17.45 цагаас Улаанбаатар хотруу нисч, шөнийн 01.15 цагт Чингис Хаан нисэх онгоцны буудалд газардсанаар дурсамж дүүрэн аялал өндөрлөнө
Товч мэдээлэл
Өөрийн цагийн хуваарьт тааруулан гэр бүл, найз нөхөд, хамт олноороо жилийн дөрвөн улирлын турш аялах боломжтой.
Холбоо барих: 88881701, 91912601 dorjpagma@westerntravel.mn
Аялалд багтах / багтахгүй зүйлс
- Буудалд 1 өрөөнд 2 том хүн орох
- Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ, хоол
- Монгол хэлтэй орчуулагч, нутгийн хөтөч
- Автобус үйлчилгээ
- Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгал
- Нислэгийн тийз
- Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө
- Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
- Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
- Хөтөч, жолоочийн гарын мөнгө 15$ хүн бүр аялалын сүүлийн өдөр өгнө
- Тайланд улсын мөнгөн тэмдэгт Thai Baht бөгөөд ханш нь 1 USD=30.9 THB
- Онгоцны буудал болон зочид буудал дээр доллар солиулж болно, олон улсын карт ашиглана



