ПУКЕТ АРЛЫН АЯЛАЛ 7 шөнө, 8 өдөр

Үнэ:

6,290,000 

Хугацаа:

Аялалын хөтөлбөр

ӨДӨР 1. УЛААНБААТАР ––ПУКЕТ

08.00 цагаас Чингис Хаан Олон улсын нисэх
онгоцны буудал цугларч бүртгэл хийлгээд, 10.30
минутад Улаанбаатраас нисч, Пукет аралд
газардаж, ачаа тээшээ аваад, оройн хоолоо
идсэний дараа зочид буудалдаа байрлаж
амарна.
Хоол: Орой

ӨДӨР 2. ПУКЕТ ХОТЫН АЯЛАЛ

Өглөөний цайны дараа хотын аяллаа эхлүүлнэ. Та энэ өдөр Old Town буюу Хятад болон Европ
хэв маяг хосолсон барилга байгууламжуудтай хуучин дүүргээр зочилж худалдан авалт хийх
болон олон Тайландын гудамжны хоолнуудаас амтлах боломжтой. Дараа нь Пукет арлын
заавал зочилж үзэх газруудын нэгт тооцогддог ариун сүм Wat Chalong-руу аялан Big Buddha
буюу 45м өндөр цагаан гантиг хөшөө цогцолборыг үзэж сонирхоно. Өдрийн хоолны дараагаар
эрдэнийн чулуу, шүр сувдын дэлгүүрээр зочилж та өөрийн хүслээр худалдан авалт хийгээрэй.

Өдрийн төгсгөлд Зааны тосгоноор зочилж
нэмэлтээр заан унаж дурсгалын зураг татуулж цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.
Хоол: Өглөө, Өдөр, Орой

ӨДӨР 3. ПУКЕТ - ЧӨЛӨӨТ ӨДӨР

Өглөөний цай буудалдаа ууна. Бүтэн өдөр чөлөөт
өдөр байх бөгөөд өөрийн хүслээр өнгөрүүлээрэй.
Хоол: Өглөө

ӨДӨР 4. УСАН ПАРК АНДАМАНДА

Энэ өдрийг бүтэн өдөр Андаманда усан паркт
тоглож өнгөрөөнө. Энэхүү усан парк нь шинэхэн
нээгдсэн хамгийн том усан парк бөгөөд нийт
100,000м2 талбайг хамран 10,000м2 хиймэл усан
сав, Зүүн өмнөд Азийн хамгийн урт 550м урсах
хиймэл гол, 300м үргэлжлэх наран шарлагын
талбай гэх зэргийг багтааснаараа онцлогтой. Та
усан парк дотор бүтэн өдөржин өөрийн хүслээр
тоглож усан паркт тоглоогүй үедээ наран шарлагын
газарт сүүдрэвчинд амарч цагийг өөрийн хүслээр
хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой

ӨДӨР 5. ПУКЕТ - ЧӨЛӨӨТ ӨДӨР

Өглөөний цай буудалдаа ууна. Бүтэн өдөр чөлөөт
өдөр байх бөгөөд өөрийн хүслээр өнгөрүүлээрэй.
Хоол: Өглөө

ӨДӨР 6. ПУКЕТ – ПИ ПИ АРАЛ

Өглөөний цайгаа буудалдаа уугаад уснаас эгц
дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаан 142
ширхэг арлыг үзэж сонирхох арлуудын аялалдаа
гарна. Phi Phi буюу Пи Пи арал нь байгалийн
өвөрмөц тогтцоороо алдартай бөгөөд дэлхийн
олон аялагчдын заавал очиж үзэх газруудын нэгт
багтдаг байна. Та Пи Пи арал дээр снорклинг хийх
буюу усанд шумбалтын нүдний шил, амьсгалын
гуурстайгаар сэлж далайн доорх амьдралыг
өөрийн нүдээр харах боломжтой. Арлуудын аялал
8 орчим цаг үргэлжилнэ. Өдрийн хоолоо арал дээр
идээд үдээс хойш та олон төрлийн усан спортоос өөрийн сонирхлоор сонгон цагийг хөгжилтэй
өнгөрүүлээрэй.

ӨДӨР 7. ПУКЕТ - ЧӨЛӨӨТ ӨДӨР

Өглөөний цай буудалдаа ууна. Бүтэн өдөр чөлөөт
өдөр байх бөгөөд өөрийн хүслээр өнгөрүүлээрэй.
Хоол: Өглөө

ӨДӨР 8. ПУКЕТ – УЛААНБААТАР

Өглөөний цайгаа уугаад 12 цагаас зочид
буудлаа хүлээлгэн өгөөд 13.30 цагаас нисэх
онгоцны буудал явна. 17.45 цагаас
Улаанбаатар хотруу нисч, шөнийн 01.15
цагт Чингис Хаан нисэх онгоцны буудалд
газардсанаар дурсамж дүүрэн аялал
өндөрлөнө.

Товч мэдээлэл

Өдөр:

  • 2026.1.22-2026.1.29
  • 2026.2.03-2026.2.10
  • 2026.2.08-2026.2.15

Үнэ:

Том хүн 6,290,000 төгрөг
Хүүхэд 5,490,000 төгрөг

Том хүн 5,990,000 төгрөг
Хүүхэд 4,990,000 төгрөг

Бусад:
Тайланд улсын мөнгөн тэмдэгт Thai Baht бөгөөд ханш нь 1 USD=30.9 THB
Онгоцны буудал болон зочид буудал дээр доллар солиулж болно, олон улсын карт ашиглана

Аялалд багтах / багтахгүй зүйлс

  • Буудалд 1 өрөөнд 2 том хүн орох
  • Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ, хоол
  • Монгол хэлтэй орчуулагч, нутгийн хөтөч
  • Автобус үйлчилгээ
  • Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгал
  • Нислэгийн тийз
  • Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө
  • Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө 15$ хүн бүр аялалын сүүлийн өдөр өгнө

Login

⭐️ Аялал болон визийн асуудлыг нэг дор шийднэ.

🇺🇸 АНУ, ЯПОН, ДУБАЙ тогтмол аялал

🇬🇧 АНГЛИ, АВСТРАЛИ, СОЛОНГОС,ТАЙЛАНД, ХЯТАД, ВЬЕТНАМ захиалгат аялал

🛂 ВИЗИЙН МЭРГЭШСЭН ҮЙЛЧИЛГЭЭ

📍Western Travel – Таны найдвартай хамтрагч
✈️ Мөрөөдлөө биелүүл

Address

Khan-Uul district, 1st khoroo, Ikh Khuraldai Business Center, 4th floor, 404, Ulaanbaatar, Mongolia

Phone

Email

contact@westerntravel.mn

Ut enim ad minim veniam, quis nostrud exercitation ullamco laboris nisi ut aliquip ex ea commodo consequat. Duis aute irure dolor in reprehenderit in

Address

184 Mayfield St. Hopewell
Junction, NY 12533

Phone

Email