Египет 3 хот Истанбул хотуудын аялал

Үнэ:

7,490,000 

Хугацаа:

Аялалын хөтөлбөр

ӨДӨР 1. УЛААНБААТАР – ИСТАНБУЛ - КАЙР

09:00 цагт Улаанбаатар хотоос Истанбул хотруу ниснэ. Истанбулд орон нутгийн цагаар 13:30 цагт газардана. Дараагаар нь Египетийн нийслэл Кайр хотруу нисэх бөгөөд Кайр хотод газардаж, орон нутгийн хөтөч жолооч нартай уулзан, зочид буудалдаа хүргүүлээд, бүртгэл хийлгэн амарна.

ӨДӨР 2. КАЙР ХОТЫН АЯЛАЛ ПИРАМИД - СФИНКС - ЕГИПЕТИЙН МУЗЕЙ

Энэ өдөр бид Кайр хотын музейгээр аяллаа эхлэх ба тэнд алдарт мумми болон үнэт олдворуудыг үзсэний дараа дэлхийн долоон гайхамшгийн нэг Гизагийн пирамидийг харангаа өдрийн хоол иднэ. Хоолны дараа бид Пирамид болон Спинксээр зочилж үзэх болно.
Хоол: Өглөө, өдөр, орой

ӨДӨР 3. КАЙР-МЕМФИС ХОТЫН АЯЛАЛ

Энэ өдөр өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоод, Мемфис хотруу аялалдаа гарна. Мемфис хот нь Кайр хотоос 30км зайтай бөгөөд дэлхийн хамгийн эртний хотуудын нэг юм. Энэхүү хот нь эртний гайхамшигт Пирамидуудын ойролцоо байдаг бөгөөд түүхийн дурсгалт олон үзвэртэй газар юм.
Хоол: Өглөө, өдөр, орой

ӨДӨР 4. КАИР – ЛУКСОР ХОТЫН АЯЛАЛ

Энэ өдөр бид Луксор хотруу орон нутгийн нислэгээр нисэх бөгөөд Карнакийн ариун сүм, алдарт Алабастрийн урлал, сийлбэрийн үйлдвэрт зочилно. Өдрийн хоолны дараагаар Луксор хотын сүмээр зочилж, дараагаар нь 5 одтой Jolie Ville зочид буудалдаа байрлан амарна.
Хоол: өглөө, өдөр, орой

ӨДӨР 5. ЛУКСОР - ХУРГАДА

Өглөөний цайны дараа бид Луксор хотын зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Хаадын хөндийгөөр аялах бөгөөд дараагаар нь аяллын дараагийн хэсэг болох Хургада хотруу хөдлөнө. 4-5 цаг явах бөгөөд Улаан тэнгисийн эргийн Хургада хотод 'all inclusive' буюу хоол болон уух юмс үнэгүй далайн эргийн ресортод байрлан аян замын алжаалаа тайлна.
Хоол: Өглөө, өдөр , орой

ӨДӨР 6-8 ХУРГАДА ХОТЫН ЧӨЛӨӨТ ӨДӨР

Энэ өдрүүдэд бид улаан тэнгисийн эрэг дээрх чөлөөт өдрүүдийг амарч өнгөрүүлнэ. Хургада бол Египетийн Улаан тэнгисийн эрэг дагуу 40км үргэлжилэх хот юм. Энэ хот нь усанд шумбах , сэлэхэд таатай байдлаараа алдартай, бөгөөд олон тооны дэлгүүр болон цагийг зугаатай өнгөрөөх газруудтай. Буудалдаа өглөө, өдөр, оройн хоолнууд бүгд буфетээр ба нутгийн пиво, вино, ундаа болон хатуу ундаанууд бүгд төлбөргүй.

ӨДӨР 9. ХУРГАДА - ИСТАНБУЛ

Энэ өдөр бид эрт буудлаа хүлээлгэж өгөн, Хургада нисэх онгоцны буудал руу хүргүүлнэ. Өглөөний 05:05 цагт Туркийн агаарын тээврийн компанийн хуваарьт нислэгээр Хургада хотоос Истанбул руу нисэх бөгөөд Туркийн цагаар 09:05 цагт бууна. Тухайн өдөр чөлөөт өдөр бөгөөд бүтэн өдөр аялагчнар буудалдаа амарч болох бөгөөд буудлын хажууд байрлах том Galleria Shopping Mall шопинг хийх боломжтой.

ӨДӨР 10. ИСТАНБУЛ – УЛААНБААТАР

Истанбулаас оройн 18:25 цагт Улаанбаатар хотын зүг хөөрнө. Чингис Хаан Олон Улсын онгоцны буудалд өглөөний 7:40 цагт газардана. Үүгээр манай энэ удаагийн Египет улсаар хийсэн аялал өндөрлөж байна. Манайхыг сонгон үйлчлүүлсэн танд аз жаргал хүсье.

Товч мэдээлэл

Аяллын үнэ: 7,490,000 төгрөг
Аяллын хугацаа:
12 сарын 27-1 сарын 5
12 сарын 30-1 сарын 7
1 сарын 1-1 сарын 9
1 сарын 3-1 сарын 12
1 сарын 5-1 сарын 13
1 сарын 15-1 сарын 23
2 сарын 17-2 сарын 25

ЖИЧ:Аялалд заагдсан хөтөлбөр болон нэмэлт хөтөлбөрүүд, улирлын чанар,
цаг агаарын байдалтай холбоотойгоор өөрчлөгдөж, өдрүүд
солигдох/цуцлагдах боломжтой.

Нэмэлт төлбөртэй үзвэр:
Далайд завиар аялах 1 хүний 75 доллар
Завиар Улаан тэнгист хөвч, шумбах, сэлэх болон өнгө алагласан халуун орны
загаснуудыг цэнгэг далайд харах боломжтой. Хүн амьдардаггүй элсэн эрэг дээр
зочлох, завинаас загасчлах, далайн гахайг ойроос харах зэрэг олон сонирхолтой
хөтөлбөрүүд хөтөч танд санал болгох болно.
Сафари аялал 1 хүний 75 доллар
Та хувийн зардлаар 4 дугуйтай хөтлөгчтэй тээврийн хэрэгслээр элсэн цөлд аялаж,
Бедуйнчуудын цөөнхийн амьдралтай танилцан, зочид буудлын буфет оройн зоог
барих боломжтой.
ALL INCLUSIVE зочид буудал

Аялалд багтах / багтахгүй зүйлс

  • Каир хотод байрлах 5* одтой зочид буудлын үнэ (Өрөөнд 2 том хүн байрлах)
  • Луксор хотод байрлах 5* одтой зочид буудлын үнэ (Өрөөнд 2 том хүн байрлах)
  • Хургада хотод байрлах 5* одтой зочид буудлын үнэ (Өрөөнд 2 том хүн байрлах)
  • Истанбул хотод байрлах 4* одтой зочид буудал (Өрөөнд 2 том хүн байрлах)
  • Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
  • Хөтөлбөрт заагдсан хоол, уух зүйл
  • Мэргэжлийн монгол хэлтэй хөтөч
  • Олон улсын нислэгийн 2 талын тийз
  • Дотоодын нислэгийн тийз
  • Визаны төлбөр
  • Аяллын даатгал
  • Хөтөлбөрт дурдагдаагүй хоол, уух ус ундаа
  • Аяллын төлбөрт багтаагүй зардлууд
  • Нэмэлт үйлчилгээ (далайд шумбах, бусад аялал )
  • Өрөөнд тусдаа ганцаараа орох бол 450$
  • Гарын мөнгө 1 хүний 1 өдрийн 10$+ (Жолооч, орон нутгийнн хөтөч, дагалдан хөтөч нарт)

Book This Tour

please, select date first

Login

⭐️ Аялал болон визийн асуудлыг нэг дор шийднэ.

🇺🇸 АНУ, ЯПОН, ДУБАЙ тогтмол аялал

🇬🇧 АНГЛИ, АВСТРАЛИ, СОЛОНГОС,ТАЙЛАНД, ХЯТАД, ВЬЕТНАМ захиалгат аялал

🛂 ВИЗИЙН МЭРГЭШСЭН ҮЙЛЧИЛГЭЭ

📍Western Travel – Таны найдвартай хамтрагч
✈️ Мөрөөдлөө биелүүл

Address

Khan-Uul district, 1st khoroo, Ikh Khuraldai Business Center, 4th floor, 404, Ulaanbaatar, Mongolia

Phone

Email

contact@westerntravel.mn

Ut enim ad minim veniam, quis nostrud exercitation ullamco laboris nisi ut aliquip ex ea commodo consequat. Duis aute irure dolor in reprehenderit in

Address

184 Mayfield St. Hopewell
Junction, NY 12533

Phone

Email