ГАЗРЫН ДИВААЖИН ХАЙНАН АРЛЫН АЯЛАЛ

Үнэ:

3,990,000 

Хугацаа:

Аялалын хөтөлбөр

Өдөр – 1 УБ – САНЬЯА ХОТ

Ø Энэ өдөр Чингис хаан Олон улсын нисэх онгоцны
буудал дээр Мягмар гарагийн шөнө 11:00 цагт
цуглараад Улаанбаатар хотоос Лхагва гарагийн
өглөө үүрээр 02:00 цагт HO-1528 дугаартай
БНХАУ-ын JUNEYAO авиа компанийн онгоцоор
Хайнан арал руу ниснэ.
Ø Хайнан арлын Саньяа хотод өглөө 07:15 – д
газардана. Бид бүхэн Зочид буудалдаа очин
өглөөний цайгаа ууна.
Ø Дараа нь буудлын өрөөгөө хүлээн авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцан хөтчөөс
зөвлөгөө авна. Энэ өдөр та бүхэн буудалдаа амарна.

Өдөр – 2 САНЬЯА ХОТЫН АЯЛАЛ

Энэ өдөр өглөөний цайгаа уусны дараа тогтсон цагтаа цуглараад, Саньяа хотын алдартай Сувдны дэлгүүр орно.
Ø Дараа нь Дэлхийн Миссийн 53, 54, 55, 57, 60, 67 удаагийн тэмцээнийг зохион байгуулсан “Beauty Crown Culture Center” ордны дэргэд дурсгалын зураг авхуулна.
Ø Дараа нь Тансаг зэрэглэлийн усан онгоцоор 3 цаг орчим аялна. Саньяа хотын далайн эрэг болон усан боомтуудаар аялах бөгөөд, Та Хайнаны үзэсгэлэнт далайд гайхалтай зургаа татуулан дурсамж бүтээгээрэй.
Ø Энэ өдөр та бүхэнд өдрийн хоол бургер өгөх бөгөөд, дараа нь далай дээрх сонирхолтой хөтөлбөрт хамрагдаж болно.

Өдөр – 3 САНЬЯА ХОТЫН – YANODA ШИРЭНГЭН ОЙН ХҮРЭЭЛЭН

Энэ өдөр өглөөний цайгаа уусны дараа Саньяа хотын аялалдаа гарна. Бид Хайнан арлын загасны тосны музейгээр зочилж Омега-3 худалдан авах боломжтой.
Ø Дараа нь Саньяа хотын тосгоноор зочилж уламжлалт өв соёлтой танилцана. Үргэлжлүүлэн очих Халуун орны үзэсгэлэнт ширэнгэн ойн хүрээлэн нь 2008 онд байгалийн тогтоц дээр тулгуурлан байгуулагдсан. Тус хүрээлэнд бид халуун орны ширэнгэн ой, гайхамшигт хавцлуудаас урсах рашаан, хүрхрээ, халуун орны төрөл бүрийн жимс, уламжлалт анагаах ухаан, зэрэг олон төрлийн зүйлсийг багтаасан аялал жуулчлалын томоохон бүс юм. 2012 оноос эхлэн Хятадын 5А зэрэглэлийн үзэсгэлэнт бүс болсон юм.
Ø Дараа нь ШИЛЭН ГҮҮР - ээр явж гайхалтай адерналин ялгаруулсан мэдрэмжийг
аваарай.

Өдөр – 4 САНЬЯА ХОТ – ЧӨЛӨӨТ ӨДӨР

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид
өөрсдийн сонирхлоор өнгөрүүлнэ.
Ø Чөлөөт өдөр аяллын унаа болон хөтөч
үйлчлэхгүй.
Ø Зочид буудалдаа бүхий л үйлчилгээг авч
амрах боломжтой. Зочид буудлын усан
бассейн, бар, ресторанаар үйлчлүүлж амарч
болно.
Ø Мөн та бүхэн аяллын хөтөчтэй зөвлөлдөн, нэмэлтээр төлбөрт хөтөлбөр гаргуулан
цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, нэмэлт аялал болон экстрем аяллуудаас сонгон,
үйлчилгээ захиалах боломжтой.

Өдөр – 5 САНЬЯА ХОТ – АТЛАНТИС ЦОГЦОЛБОР

Өглөөний цайгаа уусны дараа аялалдаа гарна.
Эхний очих газар нь Саньяа хотын алдартай торгон
утсаар хийсэн ор хөнжлийн даавууны дэлгүүр орно.

Атлантис цогцолбор: Саньяа хотын Хай Та эрэгт байрлах дэлхий дээр хоёрхон байдаг
7 одтой тансаг амралтын газар юм. Дэлхийд алдартай 80 гаруй архитектур,
дизайнеруудын зохион бүтээсэн Атлантис цогцолбор нь Хайнан нутгийн өвөрмөц соёлыг
барууны өнгө төрхтөй хамт хослуулсан тансаг зэрэглэлийн цогцолбор газар юм. Уг
цогцолбор газар нь нийт 1314 өрөөтөй тансаг зэрэглэлийн таван зочид буудалтай бөгөөд
далайн ёроолыг харах боломжтой люкс өрөөнүүдтэй. Хамгийн том люкс (Imperial Suite)
нь 1061 мкв талбайтай.
Ø Атлантис Усан парк: Та манайд ирсэнээр 8 давхар байшинтай тэнцэх өндөрөөс бараг
эгц босоо усан гулгуураар чөлөөт уналтаар унаж өндөр хурдны гайхамшигийг биер
мэдэрэн, эцэст нь 72.7 км/ц-н хурдтайгаар
мушгирсан хоолойгоор дамжин Акул загасны
аквариумны дундуур урсан гарах болно. Атлантис
нь дэлхийн олон олон жуулчдыг маш ихээр татдаг
ба тоглоомууд нь танд гайхалтай адерналин
ялгаруулсан мэдрэмжийг өгөх болно Орой нь зочид
.буудалдаа хүрэлцэн ирж амарна

Өдөр – 6 САНЬЯА ХОТ – ЧӨЛӨӨТ ӨДӨР

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор өнгөрүүлнэ.
Ø Чөлөөт өдөр аяллын унаа болон хөтөч үйлчлэхгүй.
Ø Зочид буудалдаа бүхий л үйлчилгээг авч амрах боломжтой. Зочид буудлын усан
бассейн, бар, ресторанаар үйлчлүүлж амарч болно.
Ø Мөн та бүхэн аяллын хөтөчтэй зөвлөлдөн, нэмэлтээр төлбөрт хөтөлбөр гаргуулан цагийг
үр бүтээлтэй өнгөрүүлж зөвлөгөө авч, мөн нэмэлт аялал болон экстрем аяллуудаас
сонгон, үйлчилгээ захиалах боломжтой.

Өдөр – 7 САНЬЯА – УБ

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө
хүлээлгэн өгөөд бид бүхэн аялалдаа гарна.
Ø Эхний үзвэр бол Сарнай цэцэгсийн
хүрээлэнгээр зочилно. Энд та бүхэн Сарнай
цэцэгээр хийсэн гоо сайханы бүтээгдэхүүн
болон чихэр жимс худалдан авах боломжтой.
Ø Саньяа хотын хамгийн өндөрлөг цэг болох
Фэнхуанлин тэнгисийн байгалийн үзэсгэлэнт
газраар зочилж, Дэлхийн хамгийн алдартай
агаарын кабель машинаар зугаална. Энэ нь
Саньяагийн дөрвөн том булан (Саньяа булан,
Да Сяо Дунхай, Юлин булан, Ялонг булан)
болон Саньяа хотыг бүхэлд харах боломжтой
цорын ганц хамгийн тохиромжтой байршил
юм. Мөн дэлхийн хамгийн алдартай Rolls
Royce кабелийн замыг нэвтрүүлсэн, хамгийн
их хөрөнгө оруулалт хийсэн агаарын кабель зам билээ. Кабелийн зам аажмаар
дээшилж, Саньяа хот асар том зураг шиг нээгдэж, хотыг бүхэлд нь панорамагаар
харна. Энэ нь Ази тивийн анхны далайн үзэгдэх кабель зам гэдгээрээ алдартай.
Ø Дараа нь жимсний дэлгүүр орно.
Ø Бид бүхэн онгоцондоо оройн хоолоо иднэ. Та бүхэнд халуун хоолоор үйлчлэх
болно.
Ø Та бүхэн тухайн өдрийн буюу Мягмар гарагийн орой 17:00 цагт SANYA PHOENIX
INTERNATIONAL AIRPORT TERMINAL - онгоцны буудалд дээр бэлэн байна. Аялагч

өөрийн буруугаас онгоцноос хоцорсноос үүдэн гарах аливаа зардал, хохирлыг
өөрөө хариуцна.
Ø Үүний дараагаар Саньяа хотоос хотоос HO–1527 дугаартай БНХАУ-ын JUNEYAO
авиа компанийн онгоцоор 19:50 цагаас хөөрч Улаанбаатар хотын “ Чингис хаан” олон
улсын нисэх онгоцны буудалд Лхагва гарагын өглөө үүрээр 01:00 цагт бууснаар
аялал өндөрлөнө.

Товч мэдээлэл

- Саньяа хот бол Хятадын хамгийн өмнөд хэсэгт байрлах аялал жуулчлалын хот бөгөөд халуун
бүсийн эрэг дээр байрладаг дэлхийн хамгийн цэвэр экологын газар нутаг юм. Энэ нутаг нь нар шарж,
далай тэнгис хангисан, нууцлаг ширэнгэн ой, өвөрмөц соёл, зан заншилтай бөгөөд дэд бүтэц өндөр
хөгжсөн хот юм.
- Энэ газрын байгаль нь Саньяа хотыг өөрийн өнгө төрхөөрөө чимж байдаг. Уг хот нь жилийн дөрвөн
улирал ногооноороо байх ба гурван талаараа уран зураг мэт гайхалтай уул нуруудаар
хүрээлыэгдсэн байдаг. Агаарын дундаж хэм нь +33 градус, 1-р сард +25 С градус байдаг.
- Саньяа хотын эргийн шугам нь 209 км үргэлжлэх бөгөөд, 19 жижиг эрэг, 40 том жижиг арлуудаас
бүрдэнэ. Мөн түүнчлэн өвөрмөц хэлбэртэй далайн ургамалуудаар баян. Энд үндсэн дөрвөн эрэг
байх бөгөөд, эдгээр нь өөрийн байгалийн өвөрмөц тогтоцоороо ялгарч байдаг. Ялунвань,
Саньяавань, Хайтанвань, Дадунхай гэсэн 4-н үндсэн арал байдаг.
• 5 ОДТОЙ ЗОЧИД БУУДЛУУД: SHENG YI HOLIDAYS, NARADA RESORT, Four Season Ocean Courtyard
Hotel Sanya, эсвэл ижил төстэй буудлууд
• 4 ОДТОЙ ЗОЧИД БУУДЛУУД: PAXTON VACANCES, GENTL GROWN REALM эсвэл ижил төстэй
буудлууд
• PHEONIX RESORT болон WANDA REALM 5 одтой буудал хүн тус бүр нэмэлт 150,000₮ байна.
• 5 ОДТОЙ БУУДЛУУД ДЭЭР: Далай харсан цонхтой өрөө хүн тус бүр нэмэлт 150,000₮ байна.

Бусад:
- Буудлын ачааллаас хамааран буудлын өрөөг өөрчлөх болон ижил зэрэглэлийн буудалтай
солих болно. Групп аяллын аялагчид сондгой эмэгтэй, эрэгтэй хүн гарсан тохиолдолд
нэмэлт ор эсвэл нэг хүний өрөөний нэмэлт төлбөр төлнө. Буудлын өрөө хүлээлгэн өгөх цаг
өдрийн 12 цагт. Нислэгийн цаг орой таарсан тохиолдолд аялагч ачаагаа доод давхарт
үлдээн, чөлөөт аялалдаа гарах боломжтой.
- Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн унаа болон
нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс
шалтгаалан хөтөлбөр болон аяллын цагт өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө
батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө

Аялалд багтах / багтахгүй зүйлс

  • УБ – САНЬЯА - УБ ирж очих нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудалд 6 шөнө 5* болон 4* одтой
  • Буудалд 1өрөөнд 2 том хүн орох
  • Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ, хоол, уух зүйлс
  • Орон нутгийн хөтөч болон монгол хэлтэй орчуулагч
  • Автобусны үйлчилгээ
  • Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгал
  • Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө
  • Чөлөөт өдрүүдэд хоол, унаа хөтчийн үйлчилгээ ороогүй
  • Гадуур Ресторан дахь бүх уух зүйлс
  • Нутгийн хөтөч, жолоочид гар цайлгах мөнгө

Login

⭐️ Аялал болон визийн асуудлыг нэг дор шийднэ.

🇺🇸 АНУ, ЯПОН, ДУБАЙ тогтмол аялал

🇬🇧 АНГЛИ, АВСТРАЛИ, СОЛОНГОС,ТАЙЛАНД, ХЯТАД, ВЬЕТНАМ захиалгат аялал

🛂 ВИЗИЙН МЭРГЭШСЭН ҮЙЛЧИЛГЭЭ

📍Western Travel – Таны найдвартай хамтрагч
✈️ Мөрөөдлөө биелүүл

Address

Khan-Uul district, 1st khoroo, Ikh Khuraldai Business Center, 4th floor, 404, Ulaanbaatar, Mongolia

Phone

Email

contact@westerntravel.mn

Ut enim ad minim veniam, quis nostrud exercitation ullamco laboris nisi ut aliquip ex ea commodo consequat. Duis aute irure dolor in reprehenderit in

Address

184 Mayfield St. Hopewell
Junction, NY 12533

Phone

Email