WESTERN TRAVEL × BNI GLOBAL

WESTERN TRAVEL × BNI GLOBAL CONVENTION 2025 Австралийн Сидней хотод амжилттай оролцлоо!

Дэлхийн 70+ улсын бизнесийн төлөөллүүд нэг дор цугласан BNI Global Convention 2025 арга хэмжээнд Western Travel баг амжилттай оролцлоо!

Бид олон улсын бизнесийн түншүүдтэй холбогдож,

Монголын аялал, визийн үйлчилгээнийхээ боломжийг ярилцаж,

Шинэ хамтын ажиллагааны үүд хаалгыг нээлээ. BNI-ийн “Givers Gain” зарчмаар

бусдад боломж нээж,

Монголын аяллын салбарыг төлөөлөн оролцсондоо бахархаж байна. Western Travel – Дэлхийтэй холбогдох гүүр

MGB – ОЛОН УЛСЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН НЭГДЭЛ

MGB – ОЛОН УЛСЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН НЭГДЭЛ Дэлхийн 30+ улсын бизнес эрхлэгчдийг нэгтгэсэн MGB (Master Global Business) байгууллагад

Монголоос #WesternTravel албан ёсоор гишүүнчлэлтэй.

Нэг улсаас – нэг бизнес эрхлэгч зарчмаар гишүүнчлэл олгогддог.

Монголоос аялал жуулчлалын салбарт #WesternTravel гишүүнээр элсээд байна.

Хамрагдах салбарууд: • Аялал жуулчлал • Логистик • Хууль, эрх зүй • Маркетинг • Эвент, арга хэмжээ

Дээрх бусад салбарын бизнес эрхлэгчдэд гишүүнчлэл нээлттэй бөгөөд: • Олон улсын хамтын ажиллагаа өргөжүүлэх • Гадаад түншлэл бий болгох • Глобал бизнес сүлжээнд нэгдэх боломжууд нээгдэж байна.

Western Travel — Аялал + Виз + Олон улсын бизнес холболт

Western Travel баг Худалдаа хөгжлийн банкны азтан болж Хонг Конгт болсон

Western Travel баг Худалдаа хөгжлийн банкны азтан болж Хонг Конгт болсон MAMA Awards 2025–ыг VIP суудлаас үзлээ! Дэлхийд танигдсан энтертайнмент эвэнт хэрхэн төлөвлөгдөж, зохион байгуулагдаж, олон улсын үйлчилгээний стандарт ямар түвшинд хүрч байдгийг өөрийн нүдээр харж, бодитоор мэдэрсэн үнэтэй туршлага байлаа. Бид энэхүү аяллаас дараах арга барил, шинэ санааг өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр урам авлаа:

Арга хэмжээний бүтэц, зохион байгуулалтын нарийн процесс

Үйлчилгээний олон улсын стандарт

Зочдын урсгалын оновчтой менежмент

VIP сегментэд зориулсан онцгой туршлага бүрдүүлэх шийдэл

Эдгээр ажиглалтууд нь Western Travel-ийн үйлчилгээний чанарыг улам сайжруулж, ирээдүйд үйлчлүүлэгч бүртээ дэлхийн түвшний аяллын туршлагыг хүргэхэд чиглэсээр байх болно.

Western Travel — Туршлагажсаар, чансаажсаар, өсөн хөгжсөөр…

Азтан болж оролцох боломж олгосон Худалдаа хөгжлийн банк / Trade and Development Bank-д баярлалаа.