АНУ-ЫН САН ФРАНЦИСКО, ЛАС ВЕГАС ХОТОД АЯЛАХ АЯЛАГЧДЫН АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР (7 шөнө, 9 өдөр)
Үнэ:
Хугацаа:
Аялалын хөтөлбөр
Өдөр 1: Улаанбаатар – Сөүл – Сан Франциско 5/14
| Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр цуглараад Улаанбаатар хотоос Сөүлээр дамжин нисч, Сан Франциско хотын олон улсын нисэх онгоцны буудал дээр буун хил гаалиар гаран ачаа тээшээ аваад зочид буудалдаа бүртгэлээ хийн, өрөөгөө хүлээн авч амарна. |
Өдөр 2: Сан Франциско 5/15
|
Сан Франциско хотын алдарт гүүр болох Golden Gate Bridge дээр очно. Уг гүүр нь анх 1937 онд нээлтээ хийсэн бөгөөд одоог хүртэл дэлхийд урт дүүжин гүүрнүүдийн тоонд ордог хэвээр байгаа. Үүний дараа Lombard Street буюу эгц огцом гудамжийн аюулгүй байдлыг хангаж мушигруулдан тавьсан зам нь өнөө үед маш өвөрмөц шийдэл болж жуулчдыг ихээр татдаг гудамжаар очно. Fisherman’s Wharf – нэрнээсээ эхлээд сонирхолтой энэ газраар зугаалан, далайн түрлэгийг ажиглан, оройн хоолоо далайн эрэг дээр иднэ. |
Өдөр 3: Сан Франциско 5/16
Их хотын төв болох Union Square талбайгаар очиж, Сан Франциско хотод л харж болох онцгой Cable car дээр суун, өвөрмөц мэдрэмжийг мэдрэх боломжтой. Үүний дараа Америк хэв загварын ресторанд өдрийн хоолоо иднэ.
Өдөр 4: Сан Франциско 5/17
|
Энэ өдөр чөлөөт өдөр. Амрах эсвэл шоппинг хийх зэргээр өдрийг хүссэнээрээ өнгөрүүлээрэй. |
Өдөр 5: Сан Франциско- Лас Вегас 5/18
| Өглөөний цайгаа уугаад зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Лас Вегас хот руу өдрийн нислэгээр ниснэ. Лас Вегас хотод ирж зочид буудлаа хүлээн авч их хотын завгүй амьдралтай танилцана. Энэ өдөр казино орж, дэлхийн шоу ертөнцийн гайхамшигийг үзээрэй. |
Өдөр 6: Лас Вегас 5/19
Энэ өдөр Лас Вегас хотын зүүн хэсэгт байрлах Sphere очиж үзнэ. 2023 оны 9 сард нээлтээ хийсэн сая сая жуулчдын сонирхлыг татдаг гол attraction-үүдийн нэг бөгөөд Бөмбөрцөг нь 112 м өндөр, өргөн нь 157 м өргөнтэй, гадна талаараа 54,000 м2 LED дэлгэцтэй.
Тухайн өдөр хуваарьт цагийн үзвэр үзэхийг хүсвэл нэмэлтээр тасалбар авч Documentary үзэж болно.
Өдөр 7: Лас Вегас 5/20
| Энэ өдөр чөлөөт өдөр. Алдартай брендүүдийг Mall дэлгүүрээс эсвэл хямдаосан үнээр Outlet-с худалдан аваарай. Өөрийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг авах боломж. |
Өдөр 8: Лас Вегас – Сан Франциско - Улаанбаатар 5/21
Өнөөдөр Улаанбаатар явах өдөр. Буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, нисэх онгоцны буудал руу явна. Өглөөний нислэгээр Сан Франциско хот руу буцаж ниснэ. Өдрийн 12.40 минутын нислэгээр Сөүл хот руу нисэн, Сөүлийн цагаар орой 17.20 минутад газардана.
Сөүл хотоос маргааш нь буюу 5 сарын 23-ны өглөө Улаанбаатар буцах хуваарьт онгоцондоо сууснаар та бидний дурсамжит Хойд Америк тивээр аялсан дурсамжит аялал өндөрлөнө.
/Улаанбаатарт 5 сарын 23-ны 10.50 минутад бууна.
Товч мэдээлэл
Аяллын хугацаа: 2026.5.14-2026.5.23
Аяллын төлбөр: Том хүн 3,290$ + Нислэгийн тийз
Аяллын төлбөр: Хүүхэд 2,990$ + Нислэгийн тийз
Холбоо барих: 7509-7007, 8888-1701
Аялалд багтах / багтахгүй зүйлс
- Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
- Өглөөний цай
- Хөтөлбөрт заагдсан үзвэр
- Аяллын хөтөч
- Онгоцны буудлаас тосох, үдэх
- Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгал
- Нислэгийн төлбөр
- Аялах хугацааны хоол
- Хот дотор явах метро, таксины төлбөр
- Хувийн хэрэглээний зардал



