АЯЛАГЧДЫН АНХААРАЛД
Тайланд руу зорчих бүх зорчигч TDAC-ийг заавал бөглөсөн байх шаардлагатай!
Тайландын хилээр нэвтрэхээс өмнө 72 цагийн дотор Thailand Digital Arrival Card (TDAC) бөглөх ёстой.
TDAC бол виз биш.
Хил нэвтрэх цахим бүртгэл юм.
Бөглөх хаяг: https://tdac.immigration.go.th/arrival-card/#/home
Юу хийх вэ? 1. Зорчихоосоо өмнө TDAC бөглөх 2. QR код баталгаажуулалтыг утсандаа хадгалах 3. Хилийн шалган дээр QR-ээ үзүүлэх
TDAC-ийг бөглөхөд шаардлагатай мэдээлэл:
Паспорт
Ирэх болон буцах огноо
Тайланд дахь буудлын нэр, хаяг
Нислэгийн мэдээлэл
Анхаар!
TDAC-ийг бөглөөгүй бол хил дээр бүртгэл удааширч хүлээлт үүсэж болзошгүй.
Та аяллаасаа өмнө TDAC-ээ бөглөж, аяллаа санаа зоволтгүй үргэлжлүүлээрэй. Western Travel — таны аяллыг бүрэн төрхөөр зохион байгуулна
