Western Travel баг Худалдаа хөгжлийн банкны азтан болж Хонг Конгт болсон MAMA Awards 2025–ыг VIP суудлаас үзлээ! Дэлхийд танигдсан энтертайнмент эвэнт хэрхэн төлөвлөгдөж, зохион байгуулагдаж, олон улсын үйлчилгээний стандарт ямар түвшинд хүрч байдгийг өөрийн нүдээр харж, бодитоор мэдэрсэн үнэтэй туршлага байлаа. Бид энэхүү аяллаас дараах арга барил, шинэ санааг өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр урам авлаа:
Арга хэмжээний бүтэц, зохион байгуулалтын нарийн процесс
Үйлчилгээний олон улсын стандарт
Зочдын урсгалын оновчтой менежмент
VIP сегментэд зориулсан онцгой туршлага бүрдүүлэх шийдэл
Эдгээр ажиглалтууд нь Western Travel-ийн үйлчилгээний чанарыг улам сайжруулж, ирээдүйд үйлчлүүлэгч бүртээ дэлхийн түвшний аяллын туршлагыг хүргэхэд чиглэсээр байх болно.
Western Travel — Туршлагажсаар, чансаажсаар, өсөн хөгжсөөр…
Азтан болж оролцох боломж олгосон Худалдаа хөгжлийн банк / Trade and Development Bank-д баярлалаа.





