БАНГКОК ПАТТАЯА АЯЛАЛ 7 шөнө, 8 өдөр
Үнэ:
Хугацаа:
Аялалын хөтөлбөр
ӨДӨР 1. УЛААНБААТАР ––БАНГКОК ПАТТАЯА
07.30 цагаас Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны
буудал цугларч бүртгэл хийлгээд, 08.45 минутаас
Улаанбаатараас нисч, Бангкок хотод 13.45 цагт
газардах бөгөөд онгоцны буудлаас шууд Паттаяа
хотыг зорино.
Паттаяа хотод ирээд оройн хоолондоо орсоны
дараагаар буудалдаа бүртгэл хийлгэн амарна.
ӨДӨР 2. ПАТТАЯА – ХОТЫН АЯЛАЛ
Өглөөний цайны дараагаар энэхүү өдрийн аялалыг
эхлүүлэн “Алтан бурхан” үзнэ.
Мөн “Нонг нүүч” (Nong Nooch) цэцэрлэгт хүрээлэнд
очиж Тай үндэсний соёлын шоу болон Зааны шоу үзнэ.
Тус цэцэрлэгт хүрээлэндээ өдрийн хоолонд буфет
хоол зооглоно.
Шоуны дараагаар үнэт чулуун эдлэлийн дэлгүүр үзэж
сонирхохоос гадна бэлэг дурсгалын дэлгүүрээр
шоппинг хийнэ.
Үдэш болмогц “Lady boy” show үзэхээр явж болно.
Оройн хоолоо зооглоод буудалдаа ирж амарна.
Хоол: Өглөө, өдөр, орой
ӨДӨР 3. ПАТТАЯА - АЛТАН ЭЛС АРЛЫН АЯЛАЛ
Өглөөний цайны дараагаар “Алтан элс” (Koh Larn) арал
руу явж хагас өдрийн турш наранд биеэ шарангаа
далайн усанд сэлж болно. Та хүсвэл шүхрээр татуулах,
усны мотоцикл унах, далай доогуур аялах, банана
завиар татуулах гэх мэт усан спортуудаас нэмэлт
төлбөртэйгээр зугаацаж болно.
Өдрийн хоолонд далайн гаралтай хоол зооглоно.
Буцаад Паттаяа хотод ирмэгцээ нэг цагийн турш Тай
үндэсний массаж хийлгэсний дараагаар буудалдаа ирж
амарна.
Хоол: Өглөө, өдөр
ӨДӨР 4. ПАТТАЯА ХОТЫН ЧӨЛӨӨТ ӨДӨР
Өглөөний цай буудалдаа ууна. Бүтэн өдөр чөлөөт
өдөр байх бөгөөд өөрийн хүслээр өнгөрүүлээрэй.
Хоол: Өглөө
ӨДӨР 5. ПАТТАЯА – БАНГКОК
Өглөөний цайны дараагаар буудлын өрөөгөө хүлээлгэн
өгч Бангкок хотруу явна. Замдаа могойн хүрээлэн/шоу
үзэх бөгөөд могойн бэлдмэл худалдан авах боломжтой.
Бангкок хотод ирээд Сиам усан паркад ирж өдрийн
хоолоо зооглочихоод усан паркад орой болтол тоглоно.
https://www.siamamazingpark.com/
Зочид буудал явах замдаа оройн хоолоо зооглочихоод зочид буудалдаа ирж бүртгэл
хийлгэн өрөөгөө хүлээн авч амарна.
Хоол: Өглөө, өдөр, орой
ӨДӨР 6. БАНГКОК ХОТЫН АЯЛАЛ
Өглөөний цайны дараагаар “Хааны ордон” болон
хүслийг биелүүлэгч “Маргад Эрдэнийн Будда”-г залсан
хийдээр зочилно.
(https://www.royalgrandpalace.th/en/home)
Үүний дараагаар матар, могой, далайн шүрэн загасны
арьсан эдлэлийн дэлгүүр орж сонирхоно.
Өдрийн хоолоо Тайландын хамгийн өндөр барилга
болох 88 давхар бүхий “Bayoke Sky Tower”-зочид
буудалд байрлах олон улсын буфет хоол бүхий ресторанд зооглонгоо Бангкок хотын төв
хэсгийг дээрээс нь тольдон харах боломжтой.
https://baiyokesky.baiyokehotel.com/things-to-do-in-bangkok-sightseeing-thailand.html
Дараа нь Бангкок хотыг баруун зүүн хэсэг болгон хуваадаг “Чоа параяа” (Chao Phraya)
голоор завьтай аялал хийж загас хооллоно. Оройн хоолонд олон улсын буфет хоол
зооглох бөгөөд 2 цагын турш усан онгоцоор аялан, дуу сонсож, бүжиг бүжин хөгжилдөн
мартагдашгүй оройг өнгөрүүлнэ. (https://www.chaophrayaprincess.com/index.php)
Оройн хоолны дараагаар зочид буудалдаа ирж амарна.
Хоол: Өглөө, өдөр, орой
ӨДӨР 7. БАНГКОК - ЧӨЛӨӨТ ӨДӨР
Өглөөний цай буудалдаа ууна. Бүтэн өдөр чөлөөт өдөр байх бөгөөд өөрийн хүслээр
өнгөрүүлээрэй.
ӨДӨР 8. БАНГКОК – УЛААНБААТАР
Өглөөний цайны дараагаар буудлын өрөөгөө хүлээлгэн
өгч онгоцны буудал явна. Онгоцны буудал дээр
ирмэгцээ хөнгөн хооллоод бүртгэлээ хийлгэж
онгоцондоо сууснаар аялал өндөрлөнө.
Хоол: Өглөө, өдөр
Товч мэдээлэл
Өдөр:
2026.1.21-2026.1.28
2026.2.02-2026.2.09
2026.2.04-2026.2.11
2026.2.07-2026.2.14
2026.2.09-2026.2.16
Үнэ:
Том хүн 5,990,000 төгрөг
Хүүхэд 5,490,000 төгрөг
Том хүн 5,390,000 төгрөг
Хүүхэд 4,790,000 төгрөг
Холбоо барих: 88881701, 75097007 dorjpagma@westerntravel.mn
Бусад:
Тайланд улсын мөнгөн тэмдэгт Thai Baht бөгөөд ханш нь 1 USD=34.958 THB
Онгоцны буудал болон зочид буудал дээр доллар солиулж болно, олон улсын карт ашиглана.
Аялалд багтах / багтахгүй зүйлс
- Нислэгийн тийз
- Буудалд 1 өрөөнд 2 том хүн орох
- Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ, хоол
- Монгол хэлтэй орчуулагч, нутгийн хөтөч
- Автобус үйлчилгээ
- Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгал
- Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө
- Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
- Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
- Хөтөч, жолоочийн гарын мөнгө 15$ хүн бүр аялалын сүүлийн өдөр өгнө



