AREMA CS&IT 26-Д ОРОЛЦОХ ХӨТӨЛБӨР (9 шөнө, 10 өдөр)
Үнэ:
Хугацаа:
Аялалын хөтөлбөр
Өдөр 1: 2/28 Улаанбаатар – Нью Иорк
Онгоцны буудал дээр 06.30 минутад цугларах Улаанбаатар хотоос 09.00 цагт Истанбул руу хөөрч дамжин нислэгээр нисч Нью-Иорк хотод ирнэ. НьюИорк хотын олон улсын нисэх онгоцны буудал 18.10 минутад дээр буун хил гаалиар гаран ачаа тээшээ аваад зочид буудалдаа бүртгэлээ хийн, өрөөгөө хүлээн авч амарна.
Өдөр 2: 3/1 Нью Иорк
Энэ өдөр Эрх чөлөөний хөшөө руу усан онгоцонд сууж очно. Statue of Liberty museum үзэн 3-4 цаг орчим зарцуулна. Эрх чөлөөний хөшөө үзсэний дараа жуулчдын их очдог Бухны хөшөө дээр зургаа авахуулна. Үүний дараа тухайн өдөртөө One World Trade Center орж One World Observatory дээрээс New York хотыг бүхэлд нь харна. Өнөөдрийн аялал энд хүрээд дуусч зочид буудалдаа амарна.
Өдөр 3: 3/2 Нью Иорк-Жексонвилле
Өнөөдөр эртлэн босч Нью Иорк хотоос Жексонвилле хот руу дотоод нислэгээр ниснэ. Нислэг 2.30 минут орчим үргэлжилнэ. Тухайн өдрөө очиж байрлах байраа хүлээн авснаар чөлөөт цаг.
Өдөр 4: 3/3 AREMA CS&IT 2026
Хүсэн хүлээсэн төмөр замын инженерчлэлийн үзэсгэлэн экспо үзэж, шинэ технологоос туршлага судална. Төмөр замын компаниудтай танилцан харилцаа холбоогоо өргөжүүлэх боломжтой.
Өдөр 5: 3/4 Жексонвилле хотын аялал
Downtown skyline гэх тэнгэр баганадсан шилэн барилгуудыг үзэх, дурсгалт зураг татуулах, дэлгүүрээр хэсэх, ойр орчимтой нь танилцаарай.
- Асар том усан оргилууртай Friendship Fountain Park
- 188 метр өндөр бүхий Америк Цамхаг
- Голын ойролцоох шинжлэх ухаан танин мэдэхүйн музей
- Түүхэн хуучны Downtown барилгууд гээд орчин үе болон түүхэн дурсгалт газруудаар дүүрэн энэ хотод нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх юм.
Өдөр 6: 3/5 Жексонвилле
Энэ өдөр чөлөөт өдөр. Амрах эсвэл шоппинг хийх зэргээр өдрийг хүссэнээрээ өнгөрүүлээрэй.
Өдөр 7: 3/6 Жексонвилле- Миами хот
Энэ өдөр буудлын өрөөгөө хүлээлгэн өгч дараагийн хот болох Миами хот руу ниснэ. Миами хот руу 2 цаг нисч очин, ачаа тээшээ аваад зочид буудалдаа бүртгэлээ хийн амарна. Миами хот нь далайн эргээрээ алдартай билээ. Дулаахан чийглэг уур амьсгалтай, цаг агаар нь ойролцоогоор 29-32 градусын халуун. Тиймээс та энэ өлөр Миами далайн эргээр зугаалах, төрөл бүрийн ресторан, дэлгүүр зэргээр явах боломжтой.
Өдөр 8: 3/7 Миами – Истанбул- Улаанбаатар
Улаанбаатар руу буцах өдөр Оройны нислэг хүртэл Чөлөөт цаг.
- Өмнө нь сонирхсон ч дахин очиж үзмээр санагдсан газруудаар зочлох
- Кафе, ресторануудад тухлан амрах
- Хотын гудамжаар зугаалах
Энэ бол таны аяллын дурсамжийг гүнзгийрүүлж, өөрийнхөөрөө өнгө нэмэх өдөр. Орой 17.00 минутал нисэх буудал руу явж хуваарьт дамжин нислэгтээ сууснаар бидний Хойд Америк тивээр аялсан дурсамжит аялал өндөрлөнө. Цагийн зөрүүгээр 3 сарын 09- ний өглөө 07.30 минутад Улаанбаатарт ирнэ.
Товч мэдээлэл
Аялах хот: Нью Иорк, Жексонвилле, Миами
Аяллын хугацаа: 2026.02.28-2026.03.09
Аяллын үнэ: 4,975 доллар
Холбоо барих: 7509-7007, 8888-1701
Жич: Онгоцны нислэг болон тухайн нөхцөл байдлаас хамаарч хөтөлбөрт өөрчлөлт орж болно.
Аялалд багтах / багтахгүй зүйлс
- УБ-Истанбул-Нью Иорк -Миами-Истанбул-УБ нисэх онгоцны тийз
- Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2-уулаа байрлах
- Хөтөлбөрт заагдсан үзвэр
- Аяллын хөтөч
- Онгоцны буудлаас тосох, үдэх унаа
- Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгал
- Хот доторх нислэг
- Хөтөлбөрт багтаагүй өдөр, оройн хоол
- Чөлөөт өдрийн хоол, унаа
- Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр
- Хувийн зардал



