АЯЛЛЫН САНАМЖ

Аялагч та дараах санамж, зөвлөмжийг уншиж танилцсанаар тав тухтай, аюулгүй аялал хийх боломжтой.

Аялалд гарахад шаардлагатай зүйлс
  • Гадаад паспорт — хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх.
  • Виз — виз шаардлагатай улс бол визээ урьдчилан шалгаж баталгаажуулах.
  • Иргэний үнэмлэх — хил дээр тодруулга шаардагдаж болзошгүй тул биедээ авч явах.
  • Нислэгийн тийз — нислэгийн цагаас 3 цагийн өмнө нисэх буудалд ирэх.
  • Буудлын хаяг, мэдээлэл — байрлах газрын нэр, хаяг, холбоо барихыг тэмдэглэх.
  • Хувцаслалт — очих газрын цаг агаар, соёлд тохируулан сонгох.
  • Интернэт — сим карт, роуминг үйлчилгээ бэлдэх.
  • Эм, эрүүл мэнд — тогтмол хэрэглэдэг эм, хэрэгслээ бэлдэх.
  • Валют, төлбөрийн хэрэгсэл — ханшийг шалгаж, бэлэн мөнгө болон Visa / MasterCard карт бэлдэх.
  • Авиа компанийн ачааны нормоо урьдчилан шалгана (ихэнхдээ тээш ~23 кг, гар ачаа ~8 кг).
  • Нэмэлт жинтэй ачаанд нэмэлт төлбөр тооцогдоно.
  • Цахилгаан хэрэгсэл (баттерей, power bank, ноутбук) — тээшинд бус гар ачаанд хийх.
  • Үнэт зүйлс, бэлэн мөнгө — тээшинд өгөхгүй, гар ачаандаа хадгалах.
  • Шингэн бодис: гар ачаанд нэг сав нь 100 мл-ээс ихгүй, нийт 1 литр хүртэл; их бол тээшинд хийх.
  • Хориотой зүйлс: иртэй багаж (хутга, мэс, хайч, хумсны хутга), лаазалсан/шилэн/цаасан савтай шингэн зэргийг онгоцонд авч орохгүй.
  • Орон нутгийн дотоод нислэгүүдэд ачааны төлбөр тусад нь тооцогдож болох ба ихэнхдээ хоол багтдаггүй.
  • Аяллын турш хэрэглэх эм, бэлдмэлийг тээшинд хийх.
  • Нислэгийн үед зайлшгүй уух эмийг гар ачаандаа авч орж болно.

✅ Зөвлөгөө: Баримт бичиг, визийн нөхцөл, нислэгийн мэдээлэл, ачааны нормыг урьдчилан шалгаж, төлөвлөлтөө сайн хийснээр таны аялал илүү амар тайван, дурсамжтай болно.

Magic Western Travel LLC | Утас: 7509-7007 | И-мэйл: contact@westerntravel.mn

Login

⭐️ Аялал болон визийн асуудлыг нэг дор шийднэ.

🇺🇸 АНУ, ЯПОН, ДУБАЙ тогтмол аялал

🇬🇧 АНГЛИ, АВСТРАЛИ, СОЛОНГОС,ТАЙЛАНД, ХЯТАД, ВЬЕТНАМ захиалгат аялал

🛂 ВИЗИЙН МЭРГЭШСЭН ҮЙЛЧИЛГЭЭ

📍Western Travel – Таны найдвартай хамтрагч
✈️ Мөрөөдлөө биелүүл

Address

Khan-Uul district, 1st khoroo, Ikh Khuraldai Business Center, 4th floor, 404, Ulaanbaatar, Mongolia

Phone

Email

contact@westerntravel.mn

Ut enim ad minim veniam, quis nostrud exercitation ullamco laboris nisi ut aliquip ex ea commodo consequat. Duis aute irure dolor in reprehenderit in

Address

184 Mayfield St. Hopewell
Junction, NY 12533

Phone

Email